Төгс байршил: Тав тухтай амьдралын төв цэг

Орон сууц сонгохдоо байршил нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох чухал хүчин зүйл болдог. Таны амьдралын хэв маяг, гэр бүлийн тав тухад нийцэх энэхүү байршлын давуу талыг онцолж байна.

Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, 365 Мандала тауэр 

1. Шилдэг сургууль, цэцэрлэгийн бүс

Эцэг эх бүр хүүхдийнхээ боловсролд онцгой анхаарал хандуулдаг. Таны шинэ орон сууцнаас 500 метрийн радиус дотор улсын болон шилдэг хувийн сургууль, цэцэрлэгүүд байрладаг бөгөөд хүүхдээ аюулгүй, эрүүл орчинд суралцуулж, замын түгжрэлд цаг алдалгүй өсөх боломжийг энэхүү байршил олгох болно.  

Тухайлбал, “Олонлог Академи”, “Орчлон”, “Хобби” зэрэг нэр хүндтэй сургуулиуд ердөө 5 минутын зайд байрлаж байна.

2. Хотын төв рүү нэвтрэх хугацаа– 15 минут

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, И-Мартын уулзварт байрлах 365 Мандала тауэр орон сууцнаас Олимпийн гүүрээр дамжин хотын төв рүү ердөө 15 минутын дотор хүрэх боломжтой.Зөвхөн Олимпийн гүүр гэлтгүй, урд талд Маршилын гүүр, зүүн талд Имартын уулзвар, баруун талд Дүнжингаравын зам зэрэг олон гол замтай холбогдсон, нэвтрэх чадвар хамгийн сайтай байршил юм. 

Өдөр тутмын амьдрал тань илүү хялбар, үр бүтээлтэй болж, та цаг хугацааг хэмнэх болно.

3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт орчин

973 га талбай бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа байрладаг. Та гэр бүлээрээ зугаалж, спортоор хичээллэн, байгалийн сайханд амрах хамгийн тохиромжтой орчин энд бүрдсэн. 365 Мандала Тауэрын урд талд үл халхлах уудам саруул орон зайтай тул таны цонхоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт харууц саадгүй харагдана.

4. Агаарын чанар – "Сайн"

Хотын утаанаас ангид байрлах энэ бүсэд агаарын чанарын индекс AQI < 80, буюу “сайн” ангилалд багтдаг. Мөн 365 Мандала Тауэр нь дотоод орчны агаарын чанарыг сайтар хангах үүднээс айл бүрт ERV систем суурилуулсан. Уг систем нь цонхоо онгойлгох шаардлагагүйгээр цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлдэг.  ERV системийн тухай. 

Цэвэр агаар, эрүүл орчинд, хотын төвийн хөл хөдөлгөөнөөс холгүй амьдрахыг хүсэж байгаа бол 365 Мандала Тауэр таны төгс сонголт байх болно.

5. Бүх төрлийн худалдаа, үйлчилгээний төвүүд

Орон сууцнаас 1-2 км-ийн радиус дотор худалдааны төвүүд, кафе, ресторан, фитнес, эмнэлэг зэрэг гэр бүлийн хэрэгцээнд шаардлагатай бүхий л үйлчилгээ байрладаг. Тухайлбал, “И-Март”, “Оргил худалдааны төв” гэх газрууд ердөө 5 минутын зайд байна. Мөн орон сууц дотроо фитнес, усан бассейн, худалдаа, үйлчилгээний төвтэй гэдгээрээ онцлог.

 

Хэрвээ та борлуулалтын оффисоор зочилон орон сууцны талаар мэдээлэл авахыг хүсвэл уулзалтын цаг товлоорой. 

Хуваалцах: