Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог тул холбогдох норм, дүрэм шаардлагын дагуу газар хөдлөлтийн үйлчлэлийг олон улсын хамтрагч Federal Engineering Consultants компаниар, салхины ачааллын нөлөөллийг багасгах тооцоог тус чиглэлийн ОУ-ын Windtech компаниар хийлгэж, Монгол улсын зөвлөх инженерүүдээр баталгаажуулуулсан.