
Одоо цагт барилга байгууламжийн хөгжил нь хэрхэн байгаль орчинд ээлтэй байх уу? Хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй байх вэ гэсэн шийдлийг гарахад чиглэн хөгжиж байна. Манай улсад ч гэсэн барилгын дулаан алдагдлыг багасгаснаар эрчим хүчний хэмнэлтийг хийж байгаа бол нөгөө талаараа барилгын битүүмж сайжрахаар агаар сэлгэлтийн асуудал хүндээр тавигдаж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилтоос үүдэлтэйгээр өмнөх шиг цонхоо онгойлгож агаар сэлгэхэд хүндрэлтэй болсон. Тэгвэл оршин суугчдаа эрүүл агаараар хангах шийдлийг анх удаа Монголд 360, 365 Мандала тауэр өндөр зэрэглэлийн орон сууцны төсөлд нэвтрүүлэн ERV төхөөрөмжийг суурилуулсан.
Тус төхөөрөмж нь тухайн гэрийн агаарын найрлага дахь тоос, тоосонцрыг хэмжиж PPM тоон үзүүлэлтийг дэлгэцэн дээр харуулна. Та хяналтын дэлгэцийн дагуу тоосонцрыг шүүх горим, хүчин чадлыг ихэсгэх, багасгах мөн ажиллагааны цагаа хүссэн цагтаа тохируулах зэргээр удирдах боломжтой.
ERV систем нь:
- Өрөө доторх агаарыг M5 фильтерээр PM10 хэмжээтэй тоосонцрыг шүүж гадагшлуулна.
- Харин гаднаас оруулах агаарыг F7 фильтерээр PM 2.5 буюу хамгийн нарийн тоосонцрыг 98% хэмжээтэйгээр шүүж таны гэрийг цэвэр агаараар хангах болно.