Төсөөллөөс илүү бодит, миний бүтээсэн орон зай

Их хотын завгүй хэмнэл, байгалийн тайван байдлыг нэг дор мэдрэх 365 Mandala Residential Tower нь төсөөллөөс илүү бодит амьдралын орон зай бий болжээ. Энэ удаа бид 365 Mandala Tower-ийн нэгэн оршин суугчийн гэрийн хаалгыг нээж, тэдний өдөр тутмын амьдрал хэрхэн төлөвлөлт, интерьер, архитектуртайгаа уялдаж байгааг танилцуулж байна. Богд уулын үзэсгэлэнт харагдацтай 19 давхарт байрлах 258 м², 5 өрөө орон сууц нь том талбайгаас илүүтэйгээр гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг бүхэлд нь бодож, хамтын болон хувийн хэрэглээг уялдуулан шийдсэн ухаалаг төлөвлөлтөөрөө онцлог.

Амьдрах орчны хэсэг 138.33м²

Орон сууцны хамгийн өргөн, чөлөөтэй мэдрэмж төрүүлэх энэ хэсэгт үүдний хэсэг, коридор, зочны өрөө, хоолны хэсэг  хоорондоо уялдан нэгэн цогц орон зайг бүрдүүлжээ. Модон шалны дулаан өнгө, димметртэй туузан тохируулгатай гэрэл, нүдэн зөөлөн гэрэлтүүлэг, том цонхоор нэвтрэх байгалийн гэрэл нь орон зайг илүү дулаан, тайван уур амьсгалтай болгоно.

Өглөөг гэр бүлийнхэнтэйгээ хамт хоолны ширээний ард эхлүүлж, өдөртөө зочны өрөөндөө тухлан амарч, орой нь хотын гэрэл болон Богд уулын харагдацтай хамт хооллон ярилцах өдөр тутмын энгийн мөчүүдийг амьдралын хэв маяг болгон мэдрэхэд зориулагдсан орон зай юм.

Унтлагын хэсэг  73.58м²

Гэр бүлийн гишүүн бүрийн амралт, хувийн байдлыг эрхэмлэн төлөвлөсөн энэ хэсэгт 3 тусдаа унтлагын өрөө, 2 хувцасны өрөө багтжээ. Унтлагын өрөө бүрт агааржуулалтын систем болон ERV агаар сэлгэлтийн систем суурилуулснаар тасалгааны агаарыг тогтмол сэлгэж, унтаж амрах орчны тав тух, агаарын чанарт анхаарсан шийдлийг бүрдүүлсэн. Өдрийн ихэнх хэсгийг өнгөрөөдөг унтлагын өрөөнд цэвэр, сэлгэлттэй агаар бүрдүүлэх нь зөвхөн тав тух төдийгүй эрүүл, чанартай амьдралын хэв маягийг дэмжих нэг хэсэг болж өгнө.

Харин хүүхдийн өрөөг өөрийн сонирхол, хэрэгцээнд нь нийцүүлэн илүү бүтээлчээр шийдэх боломжтой. Авиралтын хана, гимнастикийн цагираг зэрэг хөдөлгөөн, тоглоомын элементүүдийг нэмснээр унтлагын өрөө нь зөвхөн амрах бус, тоглох, хөдөлгөөн хийх, хөгжих орчин болгон хувиргасан.

Ажлын хэсэг 15.46м²

Гэрээсээ ажиллах, суралцах нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон өнөө үед төвлөрөх тусдаа хэсэг байх нь улам чухал болжээ. Энэхүү орон сууцанд тусад нь шийдсэн ажлын өрөө нь ажиллах, суралцах болон гэр бүлийн амьдралын хэмнэлийг хооронд нь ялгаж өгөх боломжийг бүрдүүлж байгаа мэт санагддаг.

Ариун цэврийн хэсэг  22.34м²

Зочны, үндсэн болон мастер ариун цэврийн өрөө, угаалгын хэсгийг тус тусад нь төлөвлөж, гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд илүү тав тухтай байдлыг бүрдүүлжээ. Мөн шалны халаалттай тул сэрүүхэн өглөө ч хүйтэн плита дээр гишгэх мэдрэмжгүй, ариун цэврийн өрөөнд орох бүрд дулаан, тухтай мэдрэмжийг өгдөг.

Хадгалах хэсэг 8.79м²

Гэрийн эмх цэгцийг хадгалах хэрэгцээг тооцон төлөвлөсөн 2 тусдаа агуулах нь хүнс, ахуйн хэрэгсэл болон өдөр тутмын хэрэглэлийг нэг дор эмх цэгцтэй хадгалах боломжтой. Орчин үеийн гэрийн төлөвлөлтөд багтах ёстой жижиг мэт боловч амьдралд хамгийн хэрэгтэй шийдлүүдийн нэг.

258 м², 5 өрөө орон сууцны хэсэг бүр гэр бүлийн амьдралын өөр өөр хэрэгцээг бодож төлөвлөгдсөн мэт санагддаг. Байршил, харууц, архитектур, инженерийн шийдэл цогцоор нь бүрдүүлсэн 365 Mandala Residential Tower-ийн 5 өрөө орон сууц ГАНЦХАН үлдлээ.

Төсөөлсөн амьдралаа бодитоор мэдрэхийг хүсвэл цаг товлон, 365 Mandala Residential Tower-тэй танилцаарай.

Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно. 

Хуваалцах: