Өндөр зэрэглэлийн орон сууцны тухай

Өндөр зэрэглэлийн орон сууцны шинэ жишиг — 365 Mandala Residential Tower

Та хотын хамгийн үнэ цэнтэй байршилд, орчин үеийн амьдралын хэв маягт бүрэн нийцсэн өндөр зэрэглэлийн орон сууц хайж байна уу?Тэгвэл таны хүлээлт удахгүй биеллээ олох гэж байна.

Өндөр зэрэглэлийн орон сууц гэж юу вэ?

Өндөр зэрэглэлийн орон сууц бол зөвхөн барилга биш, харин амьдралын чанарыг илэрхийлэх шинэ түвшин юм.
Орчин үеийн архитектур, инженерийн дэвшил, ухаалаг технологи, гоо зүйн төгс шийдлийг нэгтгэсэн орон зай. Энэ бол таны цаг хугацаа, тав тух, амар тайвны үнэ цэнийг хадгалах орон юм.

Тэгвэл Монкон Констракшн ХХК нь хотын төвөөс холгүй, байгаль ба хотын уялдаа бүхий стратегийн байршилд “360 & 365 Mandala Residential Tower” хос цамхгийн төслийг 2020 оноос хойш хэрэгжүүлж байна. Тус бүтээн байгуулалт нь олон улсын стандарт, ухаалаг инженерийн шийдэл, архитектурын өвөрмөц дизайн, тав тухтай орчны цогц хослолыг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн орон сууцны стандартыг тогтоох зорилготой.

Төслийн онцлох давуу талууд

Байгаль ба их хотын нийлэмж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байрлах энэхүү төсөл нь ажил, амралтын хэмнэлийг төгс хослуулсан байршлаараа онцлог.

Архитектурын шилдэг бүтээл: Испани архитектурын ур ухаан шингэсэн дизайн нь 2019 оны “Asian Property Awards”-ийн “Азийн шилдэг архитектурын дизайнтай орон сууцны төсөл”-өөр шалгарсан. 

Бат бах барилгын бүтээц: Газар хөдлөлт, салхины үйлчлэлд тэсвэртэй инженерийн шийдлийг Тайванийн Federal Engineering Consultants болон Монголын Тулга Проект ХХК хамтран боловсруулсан.

Дэвшилтэт технологи: Оршин суугчид гэрэлтүүлэг, агааржуулалт, аюулгүй байдлын системийг ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан шууд хянах боломжтой.

Тав тухыг бүрэн хангах үйлчилгээ: Фитнес, усан бассейн, иогийн заал, террас, хүүхдийн тоглоомын өрөө, үйлчилгээний лобби, консьерж зэрэг орчны төлөвлөлтөөрөө хотын дунд амар амгалан, тав тухыг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог.

Тун удахгүй ашиглалтад орох  365 Mandala Residential Tower нь Улаанбаатарын өндөр зэрэглэлийн орон сууцны зах зээлд шинэ стандарт тогтоох бүтээн байгуулалт бөгөөд орон сууцны чанар, технологи, архитектур, тав тухыг нэг дор цогцлоосон анхны төслүүдийн нэг юм.

Хотоос холдолгүйгээр байгальтайгаа ойр амьдрах, дуу чимээгээс хол, тайван орчинд ажил, амьдралаа тэнцвэржүүлэх боломж тун удахгүй таны гарт байна.

Хэрвээ та борлуулалтын оффисоор зочлон орон сууцны талаар мэдээлэл авахыг хүсвэл уулзалтын цаг товлоорой. 

 

 

 

Хуваалцах: