
Их хотын хамгийн үнэ цэнтэй байршил, Богд уулыг тольдох уудам харууц, Тансаг амьдралын хэв маягийг нэг дор цогцлоосон 360 Мандала Тауэр - Duplex орон сууц нь амьдралын хоёр өөр хэмнэлийг уялдуулсан 2 давхар бүхий зохион байгуулалттай.
Доод давхарт гэр бүл, найз нөхөд, зочдын хамт амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийг бүтээх өргөн уудам зочны өрөө, гал тогооны шийдэл бүхий зохион байгуулалттай бол дээд давхарт гэр бүлийн гишүүн бүрийн амар амгалан орших хувийн орон зайг бүрдүүлсэн хэд хэдэн өрөөний хуваагдал бүхий зохион байгуулалттай.
Энэхүү өндөр зэрэглэлийн Duplex орон сууц нь гэр бүлийн гишүүн бүрийн тав тухтай амьдрал, орчин үеийн хэв маягийг төгс хангахаас гадна амьдралын тань хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж чадах дараах онцлогуудыг танд санал болгож байна.
БАРИЛГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
- Олон улсын мэргэжлийн багаар газар хөдлөлт, салхины үйлчлэлийн тооцоолол хийлгэж, Монгол улсын зөвлөх инженерүүдээр баталгаажуулуулсан.
- 24/7 камерын хяналт, галын дохиолол, автомат ус шүршигч, утаа мэдрэгч зэрэг "BMS" барилгын менежментийн цогц системийн шийдлээр оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хянадаг.
ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙРШИЛ
- Улсын болон хувийн тэргүүлэх сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамгийн ойр — хотын төв рүү ердөө 15 минутын дотор нэвтрэх боломжтой.
- Хойд талдаа Улаанбаатар хот, урд талдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Богд Хан уулыг бүхэлд нь тольдох — их хот ба байгалийн төгс огтлолцсон хосгүй байрлалд оршдог.
ОРЧИН ҮЕИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ НИЙЦСЭН ШИЙДЭЛ
- Тансаг лобби, фитнесс, усан сан, хурлын болон арга хэмжээний өрөө зэрэг оршин суугчдад зориулсан төлөвлөлттэй.
- Айл бүр гэрээсээ агааржуулалт, гэрэлтүүлэг, хөшиг, цахилгаан шатаа удирдах G4 автомат системтэй.