Урлаг, Байгаль, Ухаалаг шийдлийг нэгтгэсэн "Загварын Байр" худалдаанд гарлаа!

Их хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэх 360 Мандала Тауэр-т орчин үеийн тансаг амьдралын хэв маягийг илэрхийлсэн, дахин давтагдашгүй интерьер, декорийн шийдэл бүхий шинэ үеийн Загварын Байр Банкны ногоон зээлд хамрагдах таатай нөхцөлөөр худалдаанд гарлаа.

Урлаг, Байгаль, Ухаалаг шийдлийг нэгтгэсэн энэхүү Загварын Байрыг тохижуулахдаа Degi Decor-той олон сарын турш хамтран ажиллаж, “Modern Rustic” хэв маягийг бүрдүүлэхийг зорьсон бөгөөд зөвхөн энэхүү байранд зориулан Монголд цор ганц байх декоруудыг бүтээсэн. Үүнээс гадна байгалийн элементүүдийн дулаан уур амьсгал болон орчин үеийн ухаалаг технологи, интерьерийн шийдэл нь төгс зохицож, зөвхөн харагдах бус сэтгэлд хоногштол мэдрэгдэх орчныг бүрдүүлснээрээ онцлогтой.


 

Энэхүү Загварын байрыг худалдан авснаар дахин давтагдашгүй интерьер, тохижилтоос гадна таны амьдралын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж чадах дараах онцлогуудыг танд санал болгож байна.

  • Барилгын Аюулгүй Байдлын Цогц Шийдэл
    Газар хөдлөлт, Өндөр барилгын салхиний үйлчлэлийн мэргэжлийн тооцоолол, Галын аюулгүй байдлын дэвшилтэт шийдэл, Бүрэн хамгаалалтын системжүүлэлт.
     
  • Байгаль ба Их Хотын Нийлэмж
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “Байгаль, Цэвэр агаар, Их Хотын хэмнэл”-ийг нэгэн цэгт уялдуулсан байршил. Ажил, амралтын тэнцвэрийг мэдрүүлэх газарзүйн хувьд төгс сонголт.
     
  • Төлбөрийн Таатай Нөхцөл
    360 Мандала Тауэр нь Ногоон Зээлийн шалгуурт бүрэн нийцэж, шинэ оршин суугчдадаа хамгийн бага хүүтэй, таатай нөхцөл бүхий банкны зээлийн боломжийг санал болгож байна.
     

Хуваалцах: