Аюулгүй байдал, тав тух, тансаг хэв маяг нэг дор орших 365 Мандала Тауэр

Таны амьдрах орчин тань зөвхөн тохь тухтай байгаад зогсохгүй, бүрэн аюулгүй байдлыг хангах нь чухал.Завгүй амьдралын хэв маягт нийцсэн өндөр зэрэглэлийн орон сууцны ухаалаг технологиуд нь гэнэтийн эрсдэлээс сэргийлж, оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах болсон. Тэгвэл эдгээр бүх хэрэгцээ шаардлагыг нэг дор хангасан онцгой төслийн нэг бол 365 Mandala Residential Tower юм. 

 Тус төсөл нь Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршилд, амьдрах орчны аюулгүй байдал, дээд зэргийн тав тухыг хангасан бөгөөд интерьер, архитектурын өндөр зэрэглэлийн шийдлүүдийг инженерийн ур ухаантай нийлүүлсэн онцгой бүтээн байгуулалт юм.  

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД ТҮВШИН  

  • Барилга бүтээц  – Газар хөдлөлт болон өндөр барилгын салхины үйлчлэлийн тооцооллыг хийлгэж, эрсдэлтэй нөхцөлд ч найдвартай байх шийдлийг Тайван улсын  Federal Engineering Consultants болон Монголын Тулга Проект ХХК-тай хамтран ажилласан.
  • Галын аюулгүй байдлын дэвшилтэт шийдэл -  Смарт галын дохиолол, автомат ус шүршигч болон утаа мэдрэгч системтэй ба шатны хонгилд утаа сорох, цэвэр агаараар хангах систем суурилуулсан нь оршин суугчдыг галын үед аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.  
  • BMS цогц аюулгүй байдлын систем -  Барилгын аюулгүй байдлыг бүрэн хянах BMS систем нь 24/7 камерын хяналт, оршин суугчийн нэвтрэх хяналт, авто зогсоолын хяналт, ус алдагдлын мэдрэгч зэрэг ухаалаг шийдлүүдийг суурилуулсан нь  оршин суугчдын аюулгүй байдлын дээд зэргээр хангана.

ОРЧИН ҮЕИЙН АВТОМАТЖУУЛАЛТ БА ТАВ ТУХ  

Ухаалаг автоматжуулалттай орон сууцны давуу тал нь тав тух, амьдралын чанарыг илүү сайжруулдаг. 365 Мандала Тауэр орон сууцны цамхаг нь  

  • Агааржуулалт 
  • Гэрэлтүүлэг 
  • Хөшигний удирдлага 
  • Гэрээсээ цахилгаан шат дуудах гэх мэт хэсгийг удирдах G4 системийг суурилуулсан.  

ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ТАНСАГ ХЭВ МАЯГ  

  • Байгаль ба их хотын нийлэмж - Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, ажил амралтын уулзвар дээр замтайгаа 0 цэгт огтлолцсон байршилд, байгаль ба их хотын үзэмжийг тольдон харах өргөн цэлгэр цонхтой. Энэ нь байгалийн үзэсгэлэнт харууц, гэрлийг мэдрэх хосгүй мэдрэмжийг өгч, оршин суугчдад амар тайван орчныг бүрдүүлсэн.  
  • Орчин үеийн интерьер дизайны шинэлэг шийдлүүд - Өндөр зэрэглэлийг илтгэх олон улсын стандарт, шаардлагыг хангасан дээд зэрэглэлийн материал, тоноглолтой ба орон сууцны өрөө тус бүрийг хэрэгцээ шаардлагад нийцсэн гэрэлтүүлгийн шийдэл, ухаалаг орон зайн зохион байгуулалтууд хийгдсэн нь танд тансаг хэв маягийг мэдрүүлэх болно.

2025 оны III улиралд ашиглалтад орох "365 Mandala Residential Tower" нь хотын үнэ цэнтэй байршилд, Богдхан уулын үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаарыг өдөр бүр мэдрэх боломжийг танд олгоно. Энд таныг тансаг, тав тухтай амьдралын хэв маяг хүлээж байна. 

Хуваалцах: