
Та үйлчилгээний талбайгаа худалдаж авах эсвэл түрээслэх ёстой юу гэдэг сонголттой тулгарч байна уу?
Худалдаа, үйлчилгээний талбай эзэмших нь таны бизнесийн тогтвортой байдлыг хангахаас гадна, урт хугацаандаа ашиг олох боломжийг бүрдүүлдэг. Тэгвэл түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулдаг байснаас эзэмшлийн талбайтай байх нь дараах давуу талуудтай:
ӨРТӨГИЙГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ
Түрээсийн обьект нь цаг үеийн нөхцөл байдлаас хамааран хугацаа өнгөрөх тусам төлбөр, шимтгэл нь нэмэгдэх хандлагатай байдаг. Харин өөрийн эзэмшлийн үйлчилгээний талбайтай байх нь тогтмол зардал, хугацаат зээлээ төлснөөр түрээсийн төлбөрийн өсөлт, гэрээний хугацаа дуусах зэрэг эрсдэлээс ангид байж, бизнесээ урт хугацаанд тогтвортой явуулах боломжтой.
ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ БҮТЭЭХ
Худалдаж авсан талбай тань танд урт хугацаанд өгөөжөө өгөх хөрөнгө болох бөгөөд орон сууцтай адил үнэлгээ нь өсөх хандлагатай. Тиймээс та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй болох цаашлаад бизнесээ тогтвортой явуулах гэх мэт давуу талтай.
БИЗНЕСИЙН ДҮР ТӨРХӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ
Бизнесээ эхлүүлж буй хэн бүхэнд тухайн бизнесийг илэрхийлэх дотоод орчин, засал чухал байдаг. Өөрийн эзэмшлийн талбайтай байснаар дотоод засал чимэглэл, орчны тохижилтыг бизнесийн онцлогтоо тохируулан өөрчлөх боломжтой.
ТОГТВОРТОЙ ОРЛОГЫГ БИЙ БОЛГОХ
Өөрийн эзэмшлийн талбайтай байх нь эхэндээ зардал өндөр байж болох ч, урт хугацаанд тогтвортой орлогыг бий болгох, ашигтай шийдэл болох боломжтой.
Их хотын шинэ төв, зам дагуу байрлах хөл хөдөлгөөн ихтэй, худалдан авах чадвар сайтай бүсэд бизнесээ өргөжүүлэх боломжийг танд санал болгож байна.