365 Мандала Тауэр төсөл “Mongolian Property Awards”-ийн 2 номинацид ШИЛДЭГ-ээр шалгарлаа 

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гардуулах “Mongolian Property Awards 2024” тав дахь удаагийн ёслолын арга хэмжээ 12-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж, салбарын шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд Монкон Констракшны бүтээн байгуулсан "365 Мандала Тауэр" төсөл амжилттай оролцож, нийт 2 номинацид шилдгээр шалгарч, барилга бүтээцийн шийдэл, чанараараа салбартаа манлайллаа.

"365 Мандала Тауэр" төсөл:

  • Шилдэг орон сууц
  • Шилдэг өндөр бүтээн байгуулалт

"365 Мандала Тауэр" нь их хотын үнэ цэнтэй байршилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байрлаж буй "360 Мандала Тауэр" төсөлтэй зэрэгцэн 108м өндөр, 25 давхар бүхий хос цамхгийн нэг юм. "360, 365 Мандала Тауэр" нь Испани архитектур, Монгол инженерийн ур ухаан шингэсэн чанар болоод гоо зүйн хослолоор их хотдоо өнгө үзэмж, шинэ өнгө төрхийг бүрдүүлэн сүндэрлэж байна.

"Mongolian Property Awards" нь Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг бүтээн байгуулагчид болон бүтээн байгуулалтуудыг алдаршуулах зорилготой бөгөөд хараат бус бие даасан шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр баталсан журам, шалгуур үзүүлэлтүүдийн дагуу номинаци тус бүрийн ялагчдыг тодруулдгаараа онцлогтой арга хэмжээ юм.


"360, 365 Мандала Тауэр" хос цамхгийн борлуулалтын алба: 7533-0000

Фэйсбүүк: https://www.facebook.com/mandalatowermn

Хуваалцах: