
Амжилттай бизнес эрхлэгчид үргэлж ирээдүйн чиг хандлагыг урьдчилан харж, өсөх боломжтой байршлуудыг оновчтой сонгосноороо бизнесээ өргөжүүлж чаддаг. Яг үүнтэй адилаар та яг одоо өөрийн бизнесээ өргөжүүлэх оновчтой байршил хайж байна уу?
Хэрэв тийм бол бид танд Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй "365 Мандала Тауэр"-н худалдаа үйлчилгээний талбайг санал болгож байна.
БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛ
"365 Мандала Тауэр" нь их хот болон байгаль эхийг зэрэг тольдох үзэсгэлэнт харууцыг мэдрүүлэх уулзвар цэг дээр сүндэрлэж буй хос цамхгийн нэг бөгөөд 98 айлын өндөр зэрэглэлийн орон сууц юм.
1-3 давхрын үйлчилгээний талбай нь Улаанбаатар хотын шинэ бизнесийн бүсэд, хүн амын төвлөрөл их, шилдэг сургуулиудын ойролцоо, зам дагуу байрлалтай. Хүний хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжлэх, худалдан авалтын чадамж өндөр энэхүү байршил нь таны бизнесийг өргөжүүлэх хамгийн тохиромжтой сонголт юм.
Онцлох давуу талууд:
- 4 замын уулзвар бүс
- Шилдэг сургууль, цэцэрлэгийн ойролцоо
- Оффисын барилга, байгууламжийн нягтрал өндөр
- Спорт цогцолборуудтай ойр
- Тус цамхгийг хүрээлэн байрлах өрхийн тоо 18,079
БАРИЛГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бизнесээ өргөжүүлэхэд зөвхөн тохиромжтой байршил гэлтгүй, барилгын чанар, дэд бүтэц, мэргэжлийн хөрөнгийн менежмент зэрэг нь таны бизнесийн тогтвортой байдал, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал нөлөөтэй байдаг.
"365 Мандала Тауэр" нь барилгын аюулгүй байдлыг цогцоор нь хянах зорилгоор Building Management System-ийг нэвтрүүлсэн.
ОРЧИН ҮЕИЙН ДИЗАЙН БА БРЭНДИЙН ИЛЭРХИЙЛЭЛ
"365 Мандала Тауэр"-н гадаад, дотоод орчин нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахуйц орчин үеийн интерьер, таны брэндийн нэр хүндийг өсгөхүйц тансаг, чанартай хийцэл бүхий орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.
Бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой боломж!
"365 Мандала Тауэр" нь 2026 оны III улиралд ашиглалтад орох худалдаа, үйлчилгээний талбайдаа түрээсийн болон худалдан авах уян хатан нөхцөлийг санал болгож байна. Та өөрийн бизнесийн онцлог, хэрэгцээнд нийцсэн байршил сонгож, бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авна уу.