
Өндөр зэрэглэлийн орон сууцны стандарт нь зөвхөн тав тух, загвар шийдлээр хязгаарлагдахгүй, хамгийн чухал нь аюулгүй байдал байдаг. Оршин суугчдын аюулгүй, тайван амьдралыг хангахын тулд орчин үеийн технологи, инженерийн шилдэг шийдлүүдийг ашиглах нь зайлшгүй шаардлага болсон билээ. Энэ нийтлэлд бид 365 Мандала тауэр нь галын болон усны аюулгүй байдал, дулаан хадгалалт, аюулгүй орчныг хангахаар ашигласан шийдлүүдийг танилцуулж байна.
Галын аюулгүй байдлын ухаалаг шийдлүүд
Галын аюулыг эрт илрүүлж, эрсдлийг хамгийн бага байлгах зорилгоор орон сууцны айл бүрийн гал тогоонд утаа мэдрэгч, бусад өрөөнд дулаан мэдрэгч суурилуулсан. Барилгын дотоод хэсэгт буюу гарах хэсгийг аюулгүй байлгах үүднээс ус шүршигч систем суурилагдсан нь галын аюул гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг. Мөн аюулгүйн гарц болон замууд нь стандартад нийцсэн, яаралтай нөхцөлд ашиглахад бүрэн тохиромжтой төдийгүй шатны хонгилд утаа сорох, цэвэр агаараар хангах систем суурилуулсан нь оршин суугчдыг галын үед аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх технологи
Гадна фасад, цонхны систем нь дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд барих орчин үеийн технологиор хийгдсэн. Цонх болон фасад нь:
- 90% аргон хий дүүргэгчтэй, дулаан хадгалалтын өндөр үзүүлэлттэй,
- Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай, дотор орчны температурыг тогтвортой барих шийдэлтэй.
Эдгээр нь зөвхөн таны гэрийн дулаан алдагдлыг бууруулаад зогсохгүй эрчим хүчний зардлыг багасгахад тусална.
Усны аюулгүй байдал: Алдагдлыг хянах систем
Бүх ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, гал тогоо болон коллекторын хайрцагт ус алдалтыг мэдрэгч суурилагдсан. Уг мэдрэгч нь усаа хаахаа мартсан болон гэнэтийн ус алдах үед зарлан мэдээллэх систем айлын гэрт болон хяналтын операторын өрөөнд ажиллах зорилготой юм. Ингэснээр усны хохирол, засварын зардлыг багасгаж, оршин суугчдын тав тухыг хадгалах найдвартай хамгаалалт болдог.
Ухаалаг барилгын удирдлагын систем (BMS)
Барилгын аюулгүй байдлыг цогцоор нь хянах зорилгоор Building Management System (BMS)-ийг нэвтрүүлсэн. Энэхүү ухаалаг систем нь оршин суугчдын амьдралын тав тух, аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хангах зорилготой.
BMS системийн онцлох функцууд:
- Камерын хяналтын систем: Хос цамхагийн бүх хэсгийг 24/7 хянаж, аюулгүй байдлыг хангана.
- Нэвтрэх хяналтын систем: Барилгын нэвтрэх цэгүүдэд зөвшөөрөл бүхий оршин суугчид болон зочдыг бүртгэн, хяналттай нэвтрүүлнэ.
- Зогсоолын хяналтын систем: Автомашины зогсоолын хөдөлгөөнийг хянаж, үр ашигтай, зохион байгуулалттай ашиглалтыг хангана.
- Галын эрсдэл хянах, зарлан мэдээлэх систем: Орон сууц, нийтийн эзэмшил, үйлчилгээний хэсгүүдийн галын аюулыг эрт илрүүлж, дохио дамжуулах замаар яаралтай арга хэмжээ авах боломжтой.
- Ус алдагдлыг илрүүлэх, мэдээлэх систем: Усны алдагдлыг мэдэрч, тухай бүрд нь оршин суугч болон хяналтын операторт дохио дамжуулснаар хохирлыг багасгана.
Энэхүү дэвшилтэт систем нь барилгын бүхий л хэсэгт уялдаа холбоотой ажиллаж оршин суугчдын аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлдэг. Орчин үеийн амьдралын чанар зөвхөн тав тухаар хязгаарлагдахгүй бөгөөд аюулгүй, эрсдэлээс хамгаалагдсан орчинд амьдрах нь чухал юм.