
Та өндөр зэрэглэлийн орон сууц авахаар төлөвлөж байна уу?
Хэрэв тийм бол наашаа анхаарлаа хандуулаарай.
ЯМАР ОРОН СУУЦЫГ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙНХ ГЭХ ВЭ?
Өндөр зэрэглэлийн орон сууц гэдэг нь орчин үеийн, завгүй амьдралын хэв маягт нийцсэн, дээд зэргийн тав тухтай бөгөөд интерьер, архитектурын өндөр зэрэглэлийн шийдлүүдийн инженерийн ур ухаантай нийлүүлсэн цогц нийлбэр юм.
ГОЛ ОНЦЛОГУУД:
- Байршил: Их хотын завгүй бужигнасан амьдралын хэв маягт нийцсэн, хотын төвөөс холгүй байршил
- Чанарын өндөр түвшний материал: Олон улсын стандарт, шаардлагыг хангасан дээд зэрэглэлийн материал
- Барилгын зохион байгуулалт: Хотыг бүхэлд нь харж болох цэлгэр харууц
- Ухаалаг технологи: Аюулгүй байдал, гэрэлтүүлэг, агааржуулалтын системийг бүрэн шийдсэн байдал.
- Онцгой тав тух: Фитнес, иог, усан бассейн болон лобби гэх мэт оршин суугчдад зориулсан төлөвлөлтүүд зэргээрээ онцлогтой.
МОНГОЛД ТИЙМ ОРОН СУУЦ БИЙ ЮУ?
Дэлхий даяар завгүй амьдралын хэв маягтай, ‘’бүтээгч’’ хүмүүс орон сууц худалдан авахдаа өндөр зэрэглэлийн орон сууцыг сонгож буй нь энэ төрлийн барилгын тохь тух, орчин үеийн шийдлээс гадна хамгийн чухал нь цаг хугацаа хэмнэх боломжийг бий болгодогтой нь холбоотой билээ.
Харин Монголд дээрх бүхий л шинжийг цогцоор нь агуулсан “360 & 365 Mandala Residental Tower” хос цамхгийн төслийг Монкон Групп 2019 оноос хойш амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус бүтээн байгуулалт нь хотын төвөөс холгүй, Богд Хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хотын төвийг бүхэлд нь тольдох боломжтой, үнэ цэнтэй байршилд байрлаж буй.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:
Байгаль ба их хотын нийлэмж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, ажил амралтын уулзвар дээр замтайгаа 0 цэгт огтлолцсон байршилтай.
Архитекторын өвөрмөц шийдэл: Испани архитектурын ур ухаан шингэсэн тус бүтээн байгуулалт нь 2019 оны Азийн шилдэг архитектурын дизайнтай орон сууцны төслөөр “Asian Property Awards”-н шагналыг хүртсэн.
Барилгын бүтээц: Газар хөдлөлтийн болон салхины үйлчлэлд хамгийн сайн ажиллагаатай шийдлийг дотоод гадаадын олон мэргэжилтнүүдтэй хамтран гаргаж, Тайван улсын Federal Engineering Consultants болон Монголын Тулга Проект ХХК-тай хамтран ажилласан.
Дэвшилтэт технологи: Ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гэрийнхээ агааржуулалт, гэрэлтүүлэг, хяналтын камер гэх мэт хэсгийг шууд удирдах боломжтой.
Консьерж үйлчилгээ: Тав тухыг бүрэн мэдрүүлэх арга хэмжээний өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, террас, фитнес, иогийн заал болон усан бассейн цаашлаад тусгайлан тохижуулсан үйлчилгээний лобби зэрэг оршин суугчдын ая тухыг хангах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.
Холыг харж, илүүг мэдэр - Mandala Residental Tower