Байршлын давуу талыг мэдрүүлэх шилдэг сургууль цэцэрлэгт хамгийн ойрхон, хотын төв рүү 10-15 минутад хүрэх үнэ цэнтэй бүсэд сүндэрлэсэн “365 Mandala Residential Tower” өндөр зэрэглэлийн орон сууц нь барилгын чанар, үзэгдэх орчин, тав тух гээд ая тухтай амьдрахад хэрэгцээтэй бүхий л нөхцөлийг бодолцон, барилгын салбартаа тэргүүлэгч туршлагатай инженер, дизайнеруудын олон жилийн туршлага дээр суурилан баригдсан гэдгээрээ онцлог юм.

Хотын төвд амьдрахын давуу талыг технологийн дэвшил, эрүүл орчин, аюулгүй байдлын шийдлүүдтэй хослуулж, “365 хоногийн амьдралын чанар”-ыг бодит болгохыг зорьсон тус төслийг танилцуулах СҮҮЛЧИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2026 оны 3-р сарын 29-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд 365 мандала тауэрын баруун хаалга, оршин суугчийн лобби хэсэгт зохион байгуулагдана.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Тав тухтай орчинд орон сууцны төлөвлөлттэй танилцан
- Барилгын бүтээц, аюулгүй байдлын ухаалаг, автоматжуулалтын талаар мэдэх
- Худалдаа үйлчилгээний талбайн сонголтуудтай биечлэн танилцах
- Ганцаарчилсан уулзалт товлон, төлбөрийн таатай нөхцөлийн талаар мэдээлэл авах боломжтой.
Ая тухтай орчинд өндөр зэрэглэлийн орон сууцтай танилцаж холыг харж, илүүг мэдрээрэй.
