365 Мандала тауэр төслийг улсын комисс хүлээн авлаа

“365 Mandala Residential Tower” өндөр зэрэглэлийн орон сууцны барилга байгууламжийг Улсын комисст амжилттай хүлээлгэн өглөө. Ингэснээр Улаанбаатар хотын үнэ цэнтэй төслүүдийн нэг албан ёсоор ашиглалтад ороход бэлэн боллоо. 

Энэхүү төсөл нь барилгын салбарт  14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монкон Констракшн компанийн хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт бөгөөд нийт 100 айлын орон сууцыг салбартаа тэргүүлэгч инженер, дизайнер, мэргэжлийн баг хамт олон төлөвлөн, барьж гүйцэтгэсэн юм. 

Төслийн үндсэн үзүүлэлт:  

  • 25 давхар, 108 метр өндөр 
  • Өндөр зэрэглэлийн тав тух 
  • Аюулгүй байдлыг хангасан ухаалаг инженерингийн шийдэл 
  • Хотын үнэ цэнтэй байршилд цаг хэмнэх концепц бүхий зохион байгуулалт 

Барилгын чанар, аюулгүй байдал: Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй бүтэцтэй баригдсан. Үүнд: 

  • Өндөр барилгын норм стандартын дагуу нарийвчилсан судалгаа, тооцоолол 
  • Салхины ачааллын тооцоолол болон 50 жилийн элэгдэлд тэсвэртэй шилэн фасадтай
  • Бүтэн барилгад М450 чанарын бетон ашигласан 
  • Барилгын үндсэн хийц буюу “араг яс” нь СП500 өндөр бат бэхтэй ган арматурын хийцлэлтэй 
  • Дулаан алдагдлыг бууруулах SUPER 1 түрхлэг бүхий 90% аргон хийн дүүргэгчтэй, 3 давхар цонх болон фасадтай.
  • Ус алдалт, галын систем гэх мэт оршин суугчийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах Building Management System (BMS) нэвтрүүлсэн.  

Эрүүл амьдрах орчин үеийн дэвшилтэд технологи 365 Mandala Residential Tower нь оршин суугчдийн эрүүл амьдрах орчинг нэн тэргүүнд тавин, дараах технологиудыг нэвтрүүлжээ: 

  • Жилийн дөрвөн улиралд утаагүй, цэвэр агаартай байлгах ERV агаар цэвэршүүлэгч систем айл бүрт суурилагдсан. 
  • Германы Aquatherm брэндийн ППР хоолой нь 3 шатлалт ус шүүрүүлэх систем нь ахуйн хэрэгцээний усыг шууд уух түвшинд шүүж хүргэх технологитой.  

Барилгын чанар, стандартын бүх үзүүлэлтийг бүрэн хангаж, олон улсын туршлага бүхий инженер, техникийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар шингэсэн энэхүү бүтээн байгуулалтыг амжилттай ашиглалтад оруулсан 365 Мандала Тауэр төслийн багт халуун баяр хүргэе!  

Хуваалцах: